Хөшиг багийн өдөрлөг

Хөшиг багийн өдөрлөг

Клин Энержи ХХК Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг багийн иргэдийг Салхит салхин цахилгаан станцдаа хүлээн авч станцын үйл ажиллагааны тайланг танилцуулж, Хөшиг багийн иргэдийн өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн арга хэмжээнд Хөшиг багийн засаг дарга Б.Баасансүрэн болон Сэргэлэн сумын холбогдох албан тушаалтнууд оролцож, Сэргэлэн сумын эрүүл мэндийн төвийн ажилтнууд иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж, зөвлөгөө өгөв.

Мөн өдөрлөгөөр иргэдийн дунд хөгжөөнт тоглоом, тэмцээн, урлаг спортын арга хэмжээг зохион байгуулж Хөшиг багийн иргэдийн өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө.