Түгээмэл асуултууд

Салхин парк цөлжилт үүсгэдэг үү?

Хариулт: Үгүй

Салхин парк нь бүс нутгийн экологийн системийг өөрчилж цөлжилтөнд хүргэдэг гэсэн буруу ойлголт Монголд түгээмэл байдаг. Салхин парк цөлжилт үүсгэдэг гэх ямар нэг шинжлэх ухааны баталгаа баримт байхгүй. Германы Салхины эрчим хүчний хүрээлэн Их чадлын салхин станцын жигд ажиллагаа нь түүний эргэн тойронд байгаа тариалангийн талбайн ургамал, микро организмд ямар нэгэн сөрөг нөлөөгүй гэдгийг нотолсон байдаг.
Эсрэгээрээ салхин цахилгаан станцуудыг байгуулах нь дэлхийн дулаарал, цөлжилтийн эсрэг тэмцэх үр дүнтэй арга хэрэгслүүдийн нэгт тооцогддог билээ. Тэгвэл салхин парк орон нутгын бичил цаг агаарын өөрчлөлтөд хүргэдгийг Illinois-ийн их сургуулийн эрдэмтэд ажиглалтаар тогтоожээ. Тухайлбал;
Салхин цахилгаан станц суурилуулсан газар нутгийг бусад газруудтай харьцуулахад өдрийн цагт илүү сэрүүн, шөнийн цагт илүү дулаахан болдог байна. Энэхүү судалгаа бичил цаг агаарт үзүүлэх салхин паркийн нөлөөллийг буруулах арга хэмжээг төлөвлөх, эсрэгээрээ зарим хэлбэрээр ашиг тустай байж болохыг илтгэж байгаа юм.