Ажлын байр

Байгаль орчин, Хөдөлмөрийн аюулгүй байдал,
эрүүл ахуй хариуцсан ажилтан
 
Үндсэн үүрэг:
Салхит салхин цахилгаан станцийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн олон улсын стандартуудын тогтолцоог хэрэгжүүлэх, цахилгааны аюулгүй байдалд хяналт тавих, гэрээт байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, чиглүүлэх үндсэн үүрэгтэй.  
 
Ажлын байранд тавигдах шаардлага:
 
Цахилгаан, эрчим хүчний салбарт ажиллаж байсан туршлагатай. 
Цахилгааны инженерээр их, дээд сургууль төгссөн бол давуу тал болно.
БОХАБЭА-н чиглэлээр суралцаж мэргэшсэн, албан ёсны сертификат бусад холбогдох бичиг баримттай байх
Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй
БОХАБЭА-н инженер чиглэлээр 3-с доошгүй жил ажилласан туршлагатай байх.
БОХАБЭА-н хууль тогтоомж, норм дүрмийн талаар өргөн мэдлэгтэй.
Эрсдлийн үнэлгээ хийх, бодлого, дүрэм журам, аюулгүй ажиллагааны зааварчилгаа болон бичиг хэрэг хөтлөлтийг өндөр түвшинд боловсруулах чадвартай
БОХАБЭА-н шаардлагатай зөвлөгөөг өгөх түүний хэрэгжилтийн биелэлтийг тогтмол хянах чадвартай байх
БОХАБЭА-н өдөр тутмын мэдээллүүдийг имэйлээр илгээх тайлан боловсруулах чадвартай байх
Сургалт зааварчилгаа боловсруулж ажилчдад танилцуулах чадвартай байх
Хөдөө орон нутагт ээлжээр ажиллах боломжтой байх
Аливаад ажигч гярхай, аюул эрсдлийг олж харах чадвартай
Удирдан зохион байгуулах, харилцааны өндөр соёлтой байх
Анхны тусламж үзүүлэх чадвартай байх
Хувийн зохион байгуулалт сайтай байх
 
Дээрхи шаардлагыг хангасан хүмүүс contact@cleanenergy.mn хаягаар анкет бөглөж ирүүлнэ үү. 
 
CE-Application Form