Монгол Улсын эрчим хүчний салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Ерөнхийлөгчийн зарлигаар 2012 оны 12-р сарын 28-ны өдөр Kлин Энержи компанийн ахмад ажилтан Ц.Сүхбаатар, М.Лигдэн  нарыг Алтан гадас одон медалиар, П.Жамьяндоржийг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагналаа. Ньюком группын Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан төрийн дээд шагналаар шагнагдсан ажилчиддаа одон медалийг гардуулан өгч баяр хүргэлээ.