100 метрийн өндөртэй дэлхийн хамгийн анхны модон салхин турбин цамхагийг Хановерд Германы компани бариж байгуулсан бөгөөд ойролцоогоор 1000 айл өрхийн цахилгааны хэрэгцээг хангаж чадахуйц хүчин чадалтай аж.
Тимбэр Таур төсөлд 99% -ийн сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглаж чадсанаараа цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлд томоохон дэвшил болж байна хэмээн төслийн захирал Холгер Гиэбэл хэллээ.
Салхин турбины цамхаг өндөр байх тусам илүү их эрчим хүч үйлдвэрлэх боломжтой учираас ашгийг нэмэгдүүлэх үүднээс салхин турбин нь илүү өндөр, илүү том хэмжээтэй болж байна .
Гэсэн хэдий ч гангаар хийсэн салхин турбины цамхагийг өндөр барих тусам үр ашиггүй болдог. Харин модны хувьд, материалын үнэ тогтвортой, эдэлгээний чанар урт, жижиглэн задлахад амархан, төслийн өртөг бага гэх зэрэг олон давуу талуудтай. 100 метрийн өндөртэй Тимбэр Таур цамхагийг бүтээхэд уламжлалт ган салхин турбин цамхагтай харьцуулахад 300 орчим тонноор бага ган хэрэглэгдсэн.
Цамхагийн угсралт болон тээвэрлэлтийн тал дээр ч онцлох давуу талуудтай.
Гиэбэл хэлэхдээ “хуурай газрын салхины хурд хэмжигч хэмжилтийн станц хамгийн дээд тал нь 110 метрийн өндөртэйбайдаг. Ийм өндөртэй станцийн диаметр 4.2 метр байдаг нь Герман улсын гүүрэн доогуур нэвтрэн гарч болох хамгийн том хэмжээ юм.Харин модоор хийгдсэн салхин турбин цамхагийн хувьд барилга угсаралтын талбайд угсарагддаг, тээвэрлэлтийн зардал багатай зэргээс хамааран дээр дурдсан асуудал гардаггүй.” Модон цамхагийн гадна талын хэсгүүд болон наалттай давхралсан модон хавтангуудыг 6, 8, 11-н талт хөндлөн огтлолтой хөндий хэсэг болон битүү хэсгүүдтэйгээр өөр хоорондоо холбогддог байдалтайгаар үйлдвэрлэдэг. Модон цамхагийг энгийн ачааны машинаар эсвэл контейнераар тээвэрлэх боломжтойгоос гадна их хэмжээний ачаа тээвэрлэлт хийгдэх шаардлагагүй. Модон цамхагийн барилга угсралтын ажил нь хурдан бөгөөд хялбар явагддаг. Цамхагийн хэсэг бүрийг бэхлэгчээр холбодог.Суурийн гүний хэмжээ нь тухайн газрын шинж чанараас хамаардаг. Суурийн диаметр болон хэмжээ нь ган цамхагийн хоолойтой ижилхэн байдаг. Мөн суурийн хүзүүвч шаардагддаггүй. Гаднах харагдацын хувьд ган цамхагаас ялгарах зүйлгүй, дээшлэх тусмаа нарийссан байдаг. Харин модон цамхагын ашиглалтын хугацаанд хамгийн багадаа л 40 жилийн баталгааг гаргаж байгаа юм.
2012 оны сүүлч гэхэд Тимбэр Таурийг ашиглалтанд оруулах зорилготойгоор туршилтын үе шатандаа орж эхлээд байна. Түүнчлэн 140 метрийн өндөртэй цамхагийг байгуулах ажил хийгдэх гэж байна. Ийм өндөртэй турбиныг суурилуулсанаар энгийн цамхагаас 30-40% илүү цахилгаан үилдвэрлэхээс гадна, 20%-ийн бага зардалтайгаар баригдах юм.
Тимбэр Таур төсөл хэрэгжсэнээр салхины эрчим хүчнээс үйлдвэрлэх цахилгааны киловатт нэгж бүрийн үнийг 5 евро цент хүртэл бууруулж, цөмийн эрчим хүчний цахилгааны тариффтай ижил түвшинд хүргэнэ хэмээн найдаж байна.
Эрхлэн бэлтгэсэн: Жастин Мкгар