Монгол улсын нийслэл хот Улаанбаатараас холгүйхэн орших салхинаас өөр зүйлгүй зэлүүд уулын орой дээр цагаан дуулга бүхий ажилчид Монголын анхны салхин цахилгаан станц болох 80-н метрийн өндөртэй асар том салхин цахилгаан үүсгүүрүүдийг суурилуулж босгохоор ихэд завгүй байх аж.

50МВт-ын суурилагдсан хүчин чадалтай Салхит салхин цахилгаан станц нь Женерал Электрик компанид үйлдвэрлэсэн нийт 31 ширхэг салхин цахилгаан үүсгүүрээс (СЦҮ) бүрдэх бөгөөд 2013 оны эхээр ашиглалтанд орох юм.  Монгол улсын нийт эрчим хүчний үйлдвэрлэл нь нийтдээ 860МВт бөгөөд Салхит салхин цахилгаан станц үүний 5 орчим хувийг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлнэ.
Ньюком группын охин компани болох Клин Энержи ХХК-н хөрөнгө оруулалтын шинжээч нь  Салхин паркийн барилга угсаралтын талбай дах хурлын гэрт салхин парктай танилцахаар ирсэн бизнесийн түншүүддээ зориулан 120 сая ам.долларын хөрөнгө оруулалттай энэхүү төслийн талаархи дэлгэрэнгүй мэдээлэлийг хийсэн юм.

Ньюком групп нь тус салхин паркийн төслийг хэрэгжүүлж байгаа компани юм.
Улаанбаатар хотоос 70 км зайд баригдаж буй энэхүү цэвэр эрчим хүчний  салхин цахилгаан станц нь ашиглалтанд орсноор жил бүр 150,000 тн нүүрсийг хэмнэж мөн 180,000 тн нүүрсхүчлийн хийг агаарт цацагдахаас сэргийлж чадах ажээ. Хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын техник, эдийн засгийн тусламжаар баригдсан үр ашиг муутай дулааны цахилгаан станцтай Монгол улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний шинэ техник, технологийг нэвтрүүлж, улс орны хөгжилд том дэвшилт авчирч байна. Улаанбаатарт буй нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцууд нь 1965 болон 1984 онд тус тус баригдсан байдаг. Нүүрсний асар их нөөцтэй Монгол орны хувьд салхины эрчим хүчийг ашиглах явдал нь сэргээгдэх эрчим хүчний салбарыг дотооддоо хөгжүүлэхээр Засгийн Газраас  хэрэгжүүлж буй бодлогын нэгээхэн хэсэг юм.


http://www.nytimes.com/2012/12/04/business/energy-environment/severely-polluted-mongolia-tries-a-cleaner-power-source.html?pagewanted=2&_r=0