EСБХБ 42.4 сая ам долларын санхүүжилтийг Монголдох анхны сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр болох 50MW ийн Салхитийн цахилгаан станцийн төсөлд олгохоор болов.Уг төсөл нь дотоодын цахилгааны хэрэглээний 5% ийг хангах ба нийт хэрэглээ нь одоогоор дийлэнхдээ нүүрсний эрчим хүчээр хангагддаг юм.
Тусгай үүрэг гүйцэтгэгчээр Клин Энержи компани ажиллаж байгаа юм.Уг компанийн 25% ийг EСБХБ, 75% ийг Ньюком групп эзэмшдэг бөгөөд Ньюком нь хөрөнгө оруулалтын хувьцаат компани юм.EСБХБ ны хэлснээр Клин Энержи нь цаашид олон тооны хөрөнгө оруулалтыг хүлүүн авах бөгөөд үүнд Недерландын хөгжлийн банк FMO орж байгаа юм.EСБХБ нь мөн Клин энержигийн 4.4 сая ам долларын хувьцааг авч байгаа юм.
АНУ-ын Женерал электрикээс 31-н ширхэг 1.6МВт-ын хүчин чадалтай турбин үүсгүүрийг нийлүүлэх юм. "Энэ төсөл нь Монгол дахь сэргээгдэх эрчим хүчинд хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих, Монголын эрчим хүчний салбарын нүүрснээс хэт хамаараалтай байдлыг багасгах, НХХ-ийн ялгарлыг бууруулах цаашдаа тогтвортой хөгжлийн замд ороход нь тус болно гэж найдаж байна" гэж EСБХБ ийн эрчим хүчний салбарын захирал Nandita Parshad хэлэв.
Ньюкомын гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан хэлэхдээ: “ EСБХБ ба ФМО нар энэ төслийг хамтран биелүүлэхэд нугаршгүй чармайлт гаргасан.Салхитийн төсөл бол Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарт анхдагч төсөл бөгөөд, Монголын Азидаа сэргээгдэх арчим хүчний том үйлдвэрлэгч болох зорилгын эхлэлийг тав;ж байна ” гэв.
Монгол улс сэргээгдэх эрчим хүчний прогрессив хуулийг баталсан ба уг хуулиар сонгогдсон аж ахуйн нэгжид сэргээгдэх эрчим хүч нийлүүлэх эрхийг олгох юм. Үндэсний сэргээгдэх эрчим хүчний программаар 2020 оноос эрчим хүчний 25% нь сэргээгдэх эх үүсвэрээс гарах шаардлага тавидах бөгөөд Салхитийн төсөл нь анхдагч болж байгаа юм.