ДОТООД ХЭРЭГЦЭЭНИЙ ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ МЭДЭЭ
2016 оны 6-р сард ТЭХС-ийн станцуудын дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүч (ДХЦЭХ)-ний үйлдвэрлэлд эзлэх хувь 14.03% буюу өмнөх оны мөн үеийн хэмжээнд байна.
ДХЦЭХ-ийг ДЦС тус бүрээр авч үзвэл:
"ДЦС-2” 0.27 нэгжээр, "ДДЦС” 0.19 нэгжээр өнгөрсөн оны мөн үеэс тус тус бууруулж, "ДЦС-3” 0.12 нэгжээр "ЭДЦС” 1.21 нэгжээр тус тус хэтрүүлжээ. "ДБЭХС” 1.9 нэгжээр өнгөрсөн оноос бууруулан 1926.6 мян.кВтц хэмнэсэн дүнтэй байна.
2016 оны 6-р сарын гүйцэтгэлийг төлөвлөгөөтэй харьцуулахад, "ДЦС-2” 0.27 нэгжээр, "ДЦС-3” 0.76 нэгжээр, "ДЦС-4” 0.2 нэгжээр, "ДДЦС” 0.3 нэгжээр, "ЭДЦС” 1.0 нэгжээр тус тус ДХЦЭХ-ний хэрэглээгээ хэмнэснээр ТЭХС-ийн хэмжээгээр 0.32 нэгжээр /8.4 сая квтц/ бага зарцуулалттай байна.