Төв азийн орнууд нефтийн ордуудаараа алдартай билээ.Гэтэл саяхнаас тус бүсийн зарим орнууд сэргээгдэх эрчин хүч болох салхинд анхаарлаа хаднуулж эхлээд байна.

Монгол улс аль хэдийн төв азийн салхин эрчим хүчний төв болохоор том зорилго тавьжээ.Энэ нь гадны хөрөнгө оруулагчид тус орны нүүрсний ордуудын төлөө өрсөлдөж эхэлж буй цаг үетэй тохирч байгаа юм.Эзгүй уужим талаар хүчит салхи нь яваандаа тус улсын эрчим хүчний хэрэглээний 25% хангах юм.

Монголын технологийн хөрөнгө оруулалтын компани болох Ньюком нь энэ долоо хоногт EСБХБ , Женерал электрик, нартай хамтран Монголын анхны салхин паркыг барих болсноо зарлав. Тус төслийн байршил нь Улаанбаатараас 70км зайтай байх юм.

Монгол улс дулаан цахилгаанаа нүүрсний цахилгаан станцаас гарган авдаг бөгөөд хуучирсан цахилгаан станц нь өсөн нэмэгдэж буй цахилгааны хэрэгцээг хангаж чадахгүйд хүрээд байгаа юм.Шинээр баригдах 50МВт-ийн салхин парк нь цахилгааны хомсдлыг арилгаж байгаль орчинд хортой нүүрсний хэрэглээг бууруулахад том нөлөө үзүүлэх юм.

 

EСБХБ ний эрчим хүчний салбарын захирал Nandita Parshad хэлэхдээ  “ Асуудлыг бүтнээр шийдэж чадахгүй ч гэсэн цахилгааны дутагдалтай байгаа орны хувьд таатай мэдээ юм” гэв. Цааш нь хэлэхдээ: “Энэ төсөл нь Монгол дахь сэргээгдэх эрчим хүчинд хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих, Монголын эрчим хүчний салбарын нүүрснээс хэт хамаараалтай байдлыг багасгах, НХХ-ийн ялгарлыг бууруулах цаашдаа тогтвортой хөгжлийн замд ороход нь тус болно гэж найдаж байна” гэв.

Казакстан улс нь дэлхий дээрх томоохон нефтийн ордуудыг эзэмшдэг ба сүүлийн арван жилд олборлолтоо 3 дахин ихэсгээд байгаа билээ.Төв азийн хамгийн том нефть олборлогч орны хувьд тус улс сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаа юм.

Казакстаны салхин эрчим хүчний нөөц нь асар их боловч түүний зохицуулах эрх зүйн орчин бүрэлдээгүй байгаа юм гэж Parshad хэлэв.Салхин цахилгаан станц нь ЗХУ-ын үеийн хилд ойрхон нүүрсний орд дээр байрласан нүүрсэн цахилгаан станцуудтай өрсөлдөхүйц хэмжээнд байж чадахгүй байгаа ба EСБХБ аас Казакстанд зохицуулалтын асуудлыг шийдэхэд нь туслахаар болоод байгаа юм байна.

БНХАУ нь нүүрснээс ялгарсан хорт хаягдлыг бууруулах тулдгамдсан асуудлын улмаас сэргээгдэх арчим хүчинд асар их хөрөнгө оруулалт хийж байгаа юм.2005-2009 онд жил бүр суурилагдсан Салхин эрчим хүчний багтаамжаа 2 дахин нэмэгдүүлснээр АНУ-г гүйцэж хамгийн том салхин эрчим хүч үйлдвэрлэгч болоод байна. Монголтой хиллэсэн хойд Хятадын салхи ихтэй талд  томоохон хэмжээний буюу 10000-30000МВт-ын цахилгаан станцууд суурилагдаж байна.

Монголын салхин парк нь үүнтэй харьцуулахад өчүүхэн боловч Монголын хувьд эхлэл болж байгаа юм.

Эхүүсвэр: http://blogs.ft.com/beyond-brics/2012/03/22/central-asia-feel-the-wind-energy/