100 сая долларын хөрөнгө оруулалттай салхин парк Улаанбаатар хотоос баруун урагш 70км зайд 2012 он гэхэд баридаж дуусах гэж байна.Монголын цахилгааны хэрэглээ ирэх 15 жилд 2 дахин нэмэгдэх тооцоотой байгаа бөгөөд Салхитийин Салхин Цахилгаан Станцын төсөл нь Монголын цахилгааны хэрэглээний 5% ийг хангах юм.
Монголын зах зээлд орсноор Женерал Электрик Ази, Африк, Латин Америк дахь сэргээгдэх эрчим хүчний эрэлтийг харгалзан стратегийн том нүүдэл хийсэн байна. Энэ нь Женерал Электрикийн Азийн байгалийн баялаг ихтэй хурдан хөгжиж буй орнуудын нэгэнд нэвтэрснээр дэлхий дэхь ерөнхий өсөлтийн стратегийг нь харуулж байгаа юм.
Монголын цахилгааны хэрэглээ ирэх 15 жилд 2 дахин өсөх төлөвтэй байгаа юм.Салхит станцад суурилагдах ЖЕ ийн салхин сэнснүүд нь Монголын цахилгааны хэрэгцээний 5% ийг хангах юм.ЖЕ ийн Салхитийн төсөлд гүцэтгэх үүрэг нь тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулалт болон холболтын үе дэхь техникийн туслалцаа болох юм.Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд ЖЕ ээс Олон улсын өсөлт болон ажиллагааны дарга, гүйцэтгэх захирал John Rice болон Ньюком группын гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нар байлцав.“Монголын эрчим хүчний хэрэглээ жилд 8-10% аар өсч байгаа ба Салхитийн төсөл нь өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахад нэмэр болж төмөр зам, авто зам, захилгаан сүлжээний дэд бүтцийн хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд тус болох юм.”
Монголын засгын газраас 2005 онд Үндэсний Сэргээгдэх Эрчим Хүчний Хөтөлбөрийг баталж 2020 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эрчим хүчинд эзлэх хувийг 20-25% болгох зорилт тависан билээ. Одоогоор Монголын суурилагдсан хүчин чадал нь 800МВт байгаа юм.“Энэ төсөл нь ЖЕ ийн Монголтой харилцах харилцаа болон Ньюкомтой хийх түншлэлийн хувьд чухал алхам болж байгаа юм.Бид дэвшилтэт технологи нэвтрүүлснээр Монголд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх замийг тэгшилж байгаа юм.Энэ нь бидний зүгээс хүндрэлтэй боловч хурдан хөгжиж буй бүс нутагт асар их ач холбогдол өгч байгааг харуулж байгаа юм.” гэж Райс хэлэв.
Монгол улс нь Дэлхийн банкны судалгаагаар 2011 оны эхний хагаст эдийн засаг нь 17.3 % аас өсснөөр хамгийн өндөр өсөлттэй орнуудын нэг болж байгаа юм. Эрчим хүчний хэрэглээ ч 2015 он гэхэд 2 дахин өсөх төлөвтэй бөгөөд Салхитийн СЦС нь 168 сая КВт.цаг цэвэр эрчим хүч нийлүүлэх юм. Мөн нүүрсхүчлийнхийн ялгарлыг жилд 185000 тонноор багасгак 1.6 тонн цэвэр ус хэмнэх ажээ.
Уг арга хэмжээ нь 2010 оны 9 сард Ньюком болон ЖЕ ийн хооронд эрчим хүч, ус,уул уурхай, төмөр зам, иргэний нисэх, эрүүл мэнд ба гэрэлтүүлгийн чухал салбаруудад хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсны дараа болж байгаагаараа онцлог юм. Мөн энэ жилийн 5 сард ЖЕ ийн төлөөлөгчийн газар Улаанбаатарт нээгдсэний дараа болж байгаа юм.
Монгол улс нь дэлхийн хамгийн том нүүрс, зэсний ордуудыг эзэмшдэг ба салхин эрчим хүчний нөөц бололцоогоор ч баялаг юм.Хойд Азид Орос Хятад хоёр улсын хооронд байрласан хэмжээгээрээ Аляска тай адил ч 3 хан сая хүн амтай улс юм.Монгол улс байгалийн баялагаараа Хятад, Япон, Солонгос ба Азийн бусад орнуудын эрэлтийг хангахын зэрэгцээ байгалийн баялгаа хамгаалж өсөн нэмэгдэж буй хүн амаа тэжээхийн тулд сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүчний цэвэр эх үүсвэрүүдийг хөгжүүлэхэд ч анхаарч байгаа юм байна.
Салхитийн төсөл нь 50МВт суурилагдсан хүчин чадалтай ба Монголын төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээнд холбогдох юм.1.6МВт чадал бүхий 82.5 м өндөр эргэгч, 80м өндөр бултай салхин сэнсүүдийг Женерал Электрик компаниас IEC зэрэглэлийн салхинд зориулан нийлүүлэх юм.Тус сэнс нь ЖЕ ийн хамгийн дэвшилтэт технолгийн нэг бөгөөд дэлхий даяар 17000 ширхэг суурилагдсан ЖЕ ийн 1.5 МВт ийн сэнсний загварын амжилтан дээр суурилагдсан юм байна.