Монголын худалдаа аж үйлдвэрийн тaнхимээс зохион байгуулсан “Торгоны зам” шагналын арга хэмжээнд Клин Энержи ХХК “Шилдэг ногоон бүтээн байгуулалт” шагналыг хүртлээ. Шагнал гардуулах ёслол 2014 оны 1-р сарын 28-ны өдөр МХАҮТ-д зохион байгуулагдсан бөгөөд тус шагнал нь Салхит салхитн цахилгаан станцын авч буй 5 дахь шагнал юм.